Friday, October 10, 2008

Хандивийн сан байгуулж ОО өрөөг нь шинэчилж өгцгөөе!

Бид өөрийн эх орныхоо хөгжлийн байр суурийг дээшлүүлэхэд хамгийн наад захын тулгамдсан асуудлын нэг болох эрүүл орчин ахуйн ариун цэврийн газрыг тохилог боловсон тав тухтай болгоход олон нийтийн үйлчилгээний газруудад ихээр үгүйлэгдэж байна. Үүний нэг тод жишээ нь бидний ирээдүй болох бага балчир, нялх нярай хүүхдүүд маань өвчдөх тэр цаг мөчид эцэг эхчүүдэд гар сунган туслах ганц төв болох ЭНЭШТ ийн (эх нялхас) хүүхдийн уушигны тасаг байлаа. Манай орны эрс тэс уур амьсгалтай агаарын бохирдол, эрүүл хүнсний асуудал өндөр байгаа өнөө үед хэний ч үр ач өвдөж зовохыг үгүйсгэхгүй ээ. 80 оны эхээр Орос ах нарын гар сунган барьж байгуулж өгсөн яс сайтай барилгын бохир ус, сангийн байдал элэгдэн хуучирч эвдэрч тоногдсоор захиран зарцуулах хөрөнгө мөнгө хүрэлцэхгүйн улмаас хавар намрын ажлын ачаалалтай үед ахуй орчны ариун цэврийн байдал нэг иймэрхүү л байдалтай байх юм. Засвар үйлчилгээ цэвэрлэгээ хийдэг хэдий ч сахиур эцэг эхчүүдийн дунд хэрэглэгдэх энэ ОО өрөөнд 7- 8 насны эмчлүүлэгч хүүхдүүд хамт хэрэглэсэнээр тамхины утаа, ялаа батган ихтэй ийм л бохирдсон орчинд биеэ зассаны дараа шууд паладруугаа ордог нь халдвар нэмэгдүүлэх шалтгаан болдоод байна. Мөн нийтийн угаалгын өрөө байхгүй учир өвчтөн сахиур болон эмч ажилчдын алжаал тайлан усанд орох ч боломжгүй байна.






















Гэтэл өндөр хөгжилтэй оронд хүүхдийн гэсэн тодотголтой өнгө дизайн нь өвөрмөгц ариун цэвэр, ахуйн хангалтыг дээд зэрэглэлээр тохижуулан тоноглосон ОО өрөө нэг ийм л байх юм.






























ДҮГНЭЛТ : Тасгийн эмч нарийн зүгээс зохих ёстой газар нь удаа дараа хандсан боловч авч хэлэлцдэггүй гэнэ. Найзуудаа! Яаж ийм тохилог орчинг бий болгох вэ? Бид бяцхан үрсийнхээ эрүүл мэндийхэн төлөө нэг удаа ч гэсэн хандивийн сан байгуулж гар сунган тусалцагаая!





































































Thursday, September 27, 2007


“Хүүхэд төрүүлэхийг хориглоно”
Ардын эрх -Шуудхан хэлбэл Монголчуудын хувьд хүүхэд гэдэг мал амьтнаас дор үзэгдэх болчихсон ч юм уу-Дөрвөн настай хүү багынхаа явдлыг дурсчээ. Ээж ээ, би гурван нас хуртлээ өөрийгөө “Хөөө чи зүгээр бай” гэдэг нэртэй л гэж боддог байсан ш дээ. “Хөөрхөн төрөх албагүй” кино дуусав. Катя Пушкарева захирлуудын зөвлөлд “Маргааш өглөө 10 цагт энэ өрөөнд уулзъя” гэж хэлнэ. Маргааш өглөө охин ээжээсээ “10 цаг болсон уу?” гэж байн байн шалаад байж. Ээж “10 цагаар чи яах гээ вэ?” гэхэд “Катя өглөө 10 цагт үйлдвэр дээр ирнэ гэсэн ш дээ. Та үзэхгүй юм уу?” гэж. Хүүхэд гэдэг ийм л гэнэн цагаахан, хайр булаам эгдүүтэй амьтад билээ. Хүүхэд инээсэн, тоглосон газар хүн бүрийн сэтгэл хайраар бялхаж, инээд алдан алхдагсан биш үү. Гэвч бидний заримын маань хувьд тийм хувь дутжээ. Хаа сайгүй хүүхэд эндэж осолдож, анхааралгүй, анхиагүй байдал, гэмт хэргийн золиос болжбайна. Хөлд дөнгөж орж байсан охин хашаан дотроо гүйж яваад бохирын нүхэнд унан амиа алдсан тухай манай сонин мэдээлсэн. Хамгийн эмгэнэлтэй нь охины ээж хүүхдээ алга болсныг бүтэн цагийн дараа мэдсэн гэж байдаг.Саяхан Налайх дүүрэгт нэгэн айлын гэр шатав. Хажуугаар нь явсан залуу галыг унтраах гэж оролдоход эхнэр нь “Хүний юм бидэнд ямар хамаатай вэ, аягүй бол чи өөрөө хэрэгт орно” гэж хориглоод гал руу дөхүүлээгүй гэнэ. Цагийн дараа гэр шатаж дуусав. Галаас хожимдож ирсэн гэрийн эзэгтэй “Хоёр хүүхэд минь дотор нь цоожтой байсан шүү дээ” хэмээн үс гэзгээ тасчин уйлахад хавь ойрынхны сэтгэл урагджээ. Мөн хоёр хүүхэд гудамжинд хаясан эвдэрхий хөргөгчинд ороод амиа алдсан, саяхан бас хоёр бяцхан охин жорлондоо унаад хорвоог орхисон тухай эмгэнэлт баримтыг бид мэдээлж байсан. Энэ мэтчилэн бидний анхаарал халамж, хайр энэрэл, тэр байтугай өчүүхэн төдий сэтгэл дутсанаас болж өдөр бүр хаа нэгтээ хүүхэд эндэж байна. Шуудхан хэлбэл монголчуудын хувьд хүүхэд гэдэг мал амьтнаас дор үзэгдэх болчихсон ч юм уу. Цаг бусаар үр хүүхдээ алдсан ээж аавууд үүнийг санаатайгаар ийм байдалд хүргээгүй нь тодорхой. Тэдний ихэнх нь “Бид ядуу учраас хүүхдээ асарч чадахгүй”, “Амьдрал тарчиг болохоор ажил хийх гэж яваад л ийм боллоо” гэх мэтээр өөрсдийгөө өмгөөлдөг. Гэвч хүүхэд тань таны ядуу байгаад, ажил хийх хэрэгтэй болсонд ямар ч буруугүй. Хүүхэд гэдэг нялх амьтан амьдралын хар бараан, зовлон зүдгүүрийн талаар юу ч мэдэхгүй. Тэд зөвхөн өвдөж байгаагаа, өлсч даарч, өөрт нь хайр дутаж байгааг л мэдэрдэг. Гэвч тэд энэ тухайгаа хэлж, эрхээ хамгаалж, таныг буруутган элдэв дүрэм журам шаардаж чадахгүй. Насанд хурэгчид шиг жагсч цуглаж, суулт хийж, таны эсрэг шүүхэд гомдол гаргаж мэдэхгүй. Тиймээс хүүхдийн эсрэг бүх гэмт хэрэг, эс үйлдлийн гэмт хэргүүд /эмч хүн өвчтөндөө тусламж үзүүлээгүй бол эс үйлдлийн гэмт хэрэг болдогтой адил эцэг эхчүүд хүүхдээ асран хамгаалж чадаагүй бол бас эс үйлдлийн гэмт хэрэг мөн. Энэ тохиолдолд харсаар байгаад хоёрын хоёр хүүхэд галдчихсан дээрх гэр бүлийн хоёр ч гэсэн эс үйлдлийн гэмт хэрэгтэн гэдгийг бас сануулья/ эзэн тодорхойгүй юм уу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болоод өнгөрдөг гэнэ. Магадгүй та хажуугаар өнгөрсөн машин таны машинд өчүүхэн зураас улдээсний төлөө, эсвэл хэн нэгнээс хатуу үг сонссоныхоо төлөө хохирлоо төлүүлэх, нэр төрөө сэргээлгэхээр шүүх цагдаа болон суржигнэдэг мөртлөө хүүхдийнхээ амьд явах, эрүүл энх байх, болзошгүй аюул ослоос хамгаалагдсан байх эрхийн талаар нэг удаа ч гэсэн бодож үзсэн болов уу. Шударгаар хариулбал олонхийн тал хувь нь “үгүй” гэж хэлэх биз. Яагаад гэвэл монголчууд хүүхдийн эрхийг хамгийн их зөрчдөг, тэрийгээ хэзээ ч асуудал болгож юман чинээ боддоггүй дэндүү “гүндүүгүй” ард түмэн юм. Бидний зарим нь хүүхдийг өөрийг нь зугаацуулагч амьд тоглоом, эсвэл хямд ажиллах хүч шиг л ханддаг гэвэл хилсдэхгүй. Үүнийгээ бие биеэсээ нууж хаахыг ч оролдохгүйг нь яана. Улсын баяр наадмаар хурдан морины уралдаан гэж хүн болгоны үзэх дуртай нэг “шоу” бий. Нас бие гүйцсэн тарган адууны нуруун дээр дөрвөн настай хүүхэд мордуулаад 40-50 км давхиулах юу ч биш. Сүүлийн хэдэн жил энэ зугаа цэнгэлийг “хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр”-ийн хэлбэрт оруулан хориглох гэж хуухдийн эрхийн байгууллагууд нилээд хүч үзсэн боловч чадал дутаж орхив. Үүнийг дурдахдаа бид “Шинэ үе”-ийнхний шоглосон шиг манай уяачид хөл хүндтэй хүүхнээ юм уу, хөл нь муудсан хөгшнөө морь унуул гэсэн юм биш. Зүгээр л хүүхдээ морьдын хөлд унагачихгүйн тулд эмээл тохож унуулаач, ядаж бэртэж гэмтэхгүйн тулд хамгаалалтын малгай өмсгөөч гэхэд “Морь эцчихнэ” гээд зурхэлдэггүй л улс шүү дээ, манайхан. Гэтэл тэр нэг адгуус таван километр илүү хурдлах нь чухал уу, таны хүүхэд эсэн мэнд өсч хүн болох нь чухал уу. Уг нь манайх аль 1960-аад онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсон. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхдийн төлөө үндэсний газраас авахуулаад хүүхдийн нэрийг зээлдэн мөнгө хөрөнгө идэж уудаг, гадаад дотоодоос санхүүждэг өчнөөн олон төрийн болон төрийн бус байгууллагууд бий. Гэтэл бодит байдал дээр тэд бүгд байсны хэрэг, бүтээсэн гавьяа гэж алга. Хэрвээ Америкт та гудамжинд хүүхдээ нэг алгадаад орхивол цагдаа ирээд таныг гавлаж орхино. Хүүхдийн эрхэнд халдлаа гэж. Манайхан шиг хүүхдээ гэрт нь цоожлоод ажилдаа явах юм уу, айлд орхичихоод архи уугаад явбал, эсвэл дүрэмт хувцсыг нь авч өгөлгүй нэг өдөр хичээлийг нь таслуулбал таны хүүхэд асрамжлах эрхийг хасаад хүү, охиныг тань асрамжийн газар өгнө дөө. Гэтэл манай эцэг эхчүүд яадаг вэ. Дахиад баримт сөхье. Хэдхэн жилийн өмнө Хөвсгөл аймгаас Эрдэнэт орохоор явж байсан хүмүүс зам зуурт овоон дээр бууж архи уухдаа гурван настай хүүхдээ мартчихаад явж байсан, эргээд ирэхэд нь хүүхдийг нь хээрийн амьтан зэрэмдэглэчихсэн байсан аймшигт түүх бий. Тэр битгий хэл дөнгөж төрсөн нярай хүүхдээ хогийн пункер руу шидэж чаддаг “эмэгчин”-гүүд ч манайд л байдаг. Тийм учраас хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагагүй, асарч хамгаалах үүргээ умартсан мөртлөө адгуус мэт хавьтаж, гахай шиг өсч уржиж байдаг, төр засаг нь үүнийг нь харсан ч хараагүй мэт дүлий дүмбэ оргин элгээ эвхэж суугаа бүх Монголчуудад хүүхэд төрүүлэхийг хориглоё…С. Бурмаа

Tuesday, March 27, 2007

Төгс хэл

Монголд байхдаа дуучин Номинжинг анх тайзан дээр анх гарч байсан үеийг TV-гээр үзэж байсан аа тод санах юм. Тэр үед Singapure дахь MTV-гын салбарын DJ хэн ч билээ дээ нэг Singapure залуу монголд айлчилж, монголын дуучдыг дуулуулаад түрүүлсэн дуучиныг MTV-гээр гаргаж, суртчилах боломж олгоно гээд л UB PALACE -д монгол дуучидын дунд жижиг хэмжээний тэмцээн явуулж байхад анх Номинжин түүний хажууд орчуулагчаар гарч ирж билээ. Одоо харин Номинжин олон хүмүүсийн танил болж, олон хөөрхөн дуутай ч болж. Нэг орой телевизрээр Номинжин “TV Messege” гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаа нь гарч байх юм. Сонирхоод үзлээ. Хүмүүс мессэжээр Номинжинд асуулт илгээх юм. Бараг бүх асуултанд ямар ч төвөггүйгээр хариулах Номинжингийн ярины соёл, чадвахи ,үгийн хувиарлалт, урт нуршаа биш хэрнээ сонирхолтой ярих нь ёстой гайхалтай. Хар багаасаа гадаадад гарч амьдарсан гэхэд өөрийнхөө насны охидуудаас, илүү чадварлаг ярьж байх шиг санагдаж билээ. Хүмүүс мэссэжээр түүний багийн амьдралын сонирхсон асуулт, бүр дуу дуулах
санал хүртэл тавьж байх юм. Номинжин багааасаа гадаадад амьдарсан бөгөөд түүний хойд аав нь Америк хүн байдаг тухайгаа хальт зухуйлгаад л болоо. Ээж нь их боловсролтой, олон газар эрдмийн зэрэг хамгаалсан гээд л ээжийгээ хамгийн их магтав. Түүний ээж нь нилээн ухаантай эмэгтэй байдаг боловуудаа гэмээр санагдаж билээ. Хөлд орж эхэлсэнээсээ хойш ээжийгээ дагаад Орос, Энэтхэг, Гарибийн тэнгисд амьдарч байсан тухайгаа ярьж байлаа. Номинжин унаган Англи хэлтэй бөгөөд давхар Хинди, Араб гэх зэрийн хэлтэй гэж байлаа. Манайхан хэрэгт дуртай юм болохоороо түүнийг янз янзаар сориод л . Ангилаар өөрийгөө танилцуулаач гэсэн асуултанд өөрийгөө чөлөөтэй танилцуулж байсан ба англи хэлнийхан чадвахи, дуудлага , аялага нь яг л Америк хүнээс дутахааргүй. Орос, Англи, Энэтхэг бараг л бүх л хэл дээр дуу дууллуулж байсан ба Солонгос дуу дуулж чадах уу гэсэн хүсэлтэнд “Arirang” бүтэнээр нь маш сайн дуулж байлаа. Би Номинжингийн тухай сонингийн нийтлэл шиг ч юм уу танилцуулага бичихгээгүйээ. Харин тэр тийм багаасаа гадаадад амьдарсан хэрнээ яаж монгол хэлээ тийм сайн сурч чөлөөтэй өөрийнхөө бодсон санасанаа илэрхийлж хүний хайр татамаар ярьж сурсан нь хамгийн их сонирхолыг минь татаж билээ. Гадаад хэл сурахдаа яаж сурсан бэ гэсэн асуултанд Манай монголын боловсролын систем гадаадын боловсролын систем хоёр газар тэнгэр шиг өөр гэв. Түүнийг Энэтхэгт Анли хэл сурч байхад, багш нар нь зөвхөн лууван гэдэг Англи үгийг л бүтэн 2-3 нүүр бичүүлдэг байсан гэж байлаа. Харин монгол сургууль бол маш дээд түвшины хэмжээнд товчхон, товчхон хурдтай заадаг ба үр дүнгийн чухалчлаад байдаггүй гээд голын олоод хэлчих шиг. Үнэхээр монголын дунд сургуулийн боловсролын систем Америкийн бага дунд сургуулуудийн боловсролын системийг бодвол маш дээд түвшинд байдаг ба хүүхэд ойлгоход төвөгтэй хүнд хэцүү байдаг нь үнэн гэлтэй. Хамгийг гол нь тухайн хүүхэд багшийн заасан хичээлийн хэдэн хувийн хэр сайн ойгосон байна вэ гэдэг нь чухал юм шиг. Хэрэв би Номинжингийн оронд байсан бол телебизорээр ингээд энгийн өлөөтэй, ярианы баялагтайгаар ярьж чадах байсан болов уу? гэж бодогдохоор Миний хувьд 6 ангиаасаа Унгар улс руу явсанаар тэндхийн дунд сургуульд орж суралцсан болхоор яг монгол хэлний дүрэм ярины баялаг гэх зэргээр маш дутмаг байдаг болохоор нэг талаар харамсалтай. Төрлөх хэлээ төгс сурч байж гадаад хэл үзэх нь хичнээн чухал болох мөн хүүхдийн боловсролд хамгийн чухал нь гэр бүлийн боловсрол буюу суурь мэдлэг, эцэг эхийн харьцаа хүүхдийн хүмүүжилд ямар их чухал болохыг ойлгож авсандаа. Өнөөдөр гадаадад амьдардаг олон монгол гэр бүлүүдийг ажиглаад байхад хүүхдүүд нь амьдарч буй тухайн орныхоо цэцэрлэг сургуульд явдаг бөгөөд монголоор сайн ойлгодог хэрнээ ярьж чаддаггүй гэсэн монгол нэртэй гадаад хүүхдээд маш олон байнаа.
Эцэг эх нь ч "манай хүүхэд монгол хэлээрээ сайн ярьж чадахгүй ээ" гээд л тоосон ч шинжгүй, харин ч бахархаж байгаа мэт ярина. Харин өөрсдөө зааж өгөөд байнга монголоор яриад байвал доороо л сурна. Хэзээ нэгэн цагт тэр хүүхэд монголд ирж амьдрахаас л хойш төрөлх хэлий нь хэзээч хаяж болохгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэх юм. Уул нь хүүхдэд 6-7 нас хүртэлээ төрөлх хэлийг нь сайн сургаад, сургуульд ороход нь хоёрдогч хэл буюу гадаад хэлийг сургавал их үр дүнтэй гэдэг. Энийг ямар ч хүн төдийлөн дагаж мөрдөөд байхгүй байхл даа. Шуналтай эцэг эхүүд хүүхэддээ аль болох багааас нь унган хэлтэй болгон гээд л улайрах байх. Энэ бичлэгээр дамжуулан ирээдүй нь эцэг эхчүүд, хүүхдээ Номинжин шиг болгоорой мөн түүний ээж шиг мэргэн ухаантай, алсын хараатай монгол ээжүүд олон болоосой хэмээн хүсэж байна.^^