Tuesday, March 27, 2007

Төгс хэл

Монголд байхдаа дуучин Номинжинг анх тайзан дээр анх гарч байсан үеийг TV-гээр үзэж байсан аа тод санах юм. Тэр үед Singapure дахь MTV-гын салбарын DJ хэн ч билээ дээ нэг Singapure залуу монголд айлчилж, монголын дуучдыг дуулуулаад түрүүлсэн дуучиныг MTV-гээр гаргаж, суртчилах боломж олгоно гээд л UB PALACE -д монгол дуучидын дунд жижиг хэмжээний тэмцээн явуулж байхад анх Номинжин түүний хажууд орчуулагчаар гарч ирж билээ. Одоо харин Номинжин олон хүмүүсийн танил болж, олон хөөрхөн дуутай ч болж. Нэг орой телевизрээр Номинжин “TV Messege” гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаа нь гарч байх юм. Сонирхоод үзлээ. Хүмүүс мессэжээр Номинжинд асуулт илгээх юм. Бараг бүх асуултанд ямар ч төвөггүйгээр хариулах Номинжингийн ярины соёл, чадвахи ,үгийн хувиарлалт, урт нуршаа биш хэрнээ сонирхолтой ярих нь ёстой гайхалтай. Хар багаасаа гадаадад гарч амьдарсан гэхэд өөрийнхөө насны охидуудаас, илүү чадварлаг ярьж байх шиг санагдаж билээ. Хүмүүс мэссэжээр түүний багийн амьдралын сонирхсон асуулт, бүр дуу дуулах
санал хүртэл тавьж байх юм. Номинжин багааасаа гадаадад амьдарсан бөгөөд түүний хойд аав нь Америк хүн байдаг тухайгаа хальт зухуйлгаад л болоо. Ээж нь их боловсролтой, олон газар эрдмийн зэрэг хамгаалсан гээд л ээжийгээ хамгийн их магтав. Түүний ээж нь нилээн ухаантай эмэгтэй байдаг боловуудаа гэмээр санагдаж билээ. Хөлд орж эхэлсэнээсээ хойш ээжийгээ дагаад Орос, Энэтхэг, Гарибийн тэнгисд амьдарч байсан тухайгаа ярьж байлаа. Номинжин унаган Англи хэлтэй бөгөөд давхар Хинди, Араб гэх зэрийн хэлтэй гэж байлаа. Манайхан хэрэгт дуртай юм болохоороо түүнийг янз янзаар сориод л . Ангилаар өөрийгөө танилцуулаач гэсэн асуултанд өөрийгөө чөлөөтэй танилцуулж байсан ба англи хэлнийхан чадвахи, дуудлага , аялага нь яг л Америк хүнээс дутахааргүй. Орос, Англи, Энэтхэг бараг л бүх л хэл дээр дуу дууллуулж байсан ба Солонгос дуу дуулж чадах уу гэсэн хүсэлтэнд “Arirang” бүтэнээр нь маш сайн дуулж байлаа. Би Номинжингийн тухай сонингийн нийтлэл шиг ч юм уу танилцуулага бичихгээгүйээ. Харин тэр тийм багаасаа гадаадад амьдарсан хэрнээ яаж монгол хэлээ тийм сайн сурч чөлөөтэй өөрийнхөө бодсон санасанаа илэрхийлж хүний хайр татамаар ярьж сурсан нь хамгийн их сонирхолыг минь татаж билээ. Гадаад хэл сурахдаа яаж сурсан бэ гэсэн асуултанд Манай монголын боловсролын систем гадаадын боловсролын систем хоёр газар тэнгэр шиг өөр гэв. Түүнийг Энэтхэгт Анли хэл сурч байхад, багш нар нь зөвхөн лууван гэдэг Англи үгийг л бүтэн 2-3 нүүр бичүүлдэг байсан гэж байлаа. Харин монгол сургууль бол маш дээд түвшины хэмжээнд товчхон, товчхон хурдтай заадаг ба үр дүнгийн чухалчлаад байдаггүй гээд голын олоод хэлчих шиг. Үнэхээр монголын дунд сургуулийн боловсролын систем Америкийн бага дунд сургуулуудийн боловсролын системийг бодвол маш дээд түвшинд байдаг ба хүүхэд ойлгоход төвөгтэй хүнд хэцүү байдаг нь үнэн гэлтэй. Хамгийг гол нь тухайн хүүхэд багшийн заасан хичээлийн хэдэн хувийн хэр сайн ойгосон байна вэ гэдэг нь чухал юм шиг. Хэрэв би Номинжингийн оронд байсан бол телебизорээр ингээд энгийн өлөөтэй, ярианы баялагтайгаар ярьж чадах байсан болов уу? гэж бодогдохоор Миний хувьд 6 ангиаасаа Унгар улс руу явсанаар тэндхийн дунд сургуульд орж суралцсан болхоор яг монгол хэлний дүрэм ярины баялаг гэх зэргээр маш дутмаг байдаг болохоор нэг талаар харамсалтай. Төрлөх хэлээ төгс сурч байж гадаад хэл үзэх нь хичнээн чухал болох мөн хүүхдийн боловсролд хамгийн чухал нь гэр бүлийн боловсрол буюу суурь мэдлэг, эцэг эхийн харьцаа хүүхдийн хүмүүжилд ямар их чухал болохыг ойлгож авсандаа. Өнөөдөр гадаадад амьдардаг олон монгол гэр бүлүүдийг ажиглаад байхад хүүхдүүд нь амьдарч буй тухайн орныхоо цэцэрлэг сургуульд явдаг бөгөөд монголоор сайн ойлгодог хэрнээ ярьж чаддаггүй гэсэн монгол нэртэй гадаад хүүхдээд маш олон байнаа.
Эцэг эх нь ч "манай хүүхэд монгол хэлээрээ сайн ярьж чадахгүй ээ" гээд л тоосон ч шинжгүй, харин ч бахархаж байгаа мэт ярина. Харин өөрсдөө зааж өгөөд байнга монголоор яриад байвал доороо л сурна. Хэзээ нэгэн цагт тэр хүүхэд монголд ирж амьдрахаас л хойш төрөлх хэлий нь хэзээч хаяж болохгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэх юм. Уул нь хүүхдэд 6-7 нас хүртэлээ төрөлх хэлийг нь сайн сургаад, сургуульд ороход нь хоёрдогч хэл буюу гадаад хэлийг сургавал их үр дүнтэй гэдэг. Энийг ямар ч хүн төдийлөн дагаж мөрдөөд байхгүй байхл даа. Шуналтай эцэг эхүүд хүүхэддээ аль болох багааас нь унган хэлтэй болгон гээд л улайрах байх. Энэ бичлэгээр дамжуулан ирээдүй нь эцэг эхчүүд, хүүхдээ Номинжин шиг болгоорой мөн түүний ээж шиг мэргэн ухаантай, алсын хараатай монгол ээжүүд олон болоосой хэмээн хүсэж байна.^^

No comments: